Гарааны бизнесийн ментор, менторингийн зохицуулагч бэлтгэх сургалт_2017.06.14-15

Огноо: 2017.06.14-15

Байршил: Улаанбаатар

Оролцогчид: 24 хүн (13 эмэгтэй, 11 эрэгтэй)

Зорилго: Гарааны, жижиг дунд бизнес эрхлэгчид болон залуу энтрепренёруудыг бизнесийн болон мэргэжлийн туршлага, мэдлэгээр дэмжин ажиллах сайн дурын ментор болон менторингийн зохицуулагчдыг бэлтгэх, тэдэнд шаардлагатай харилцааны ур чадварыг эзэмшүүлэх

Хамрах хүрээ: Сургалтыг “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран төслийн зорилтот 8 аймаг, 2 дүүргийн ХХҮГ/Х-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, хувийн хэвшлийн төлөөлөллийг хамруулан зохион байгуулсан.

Үр дүн: Нийт 10 орон нутгийн ментор, 10 менторингийн зохицуулагч бэлтгэж, тэднийг гарааны бизнес эрхлэгчдэд менторингийн үйлчилгээг олон улсын менторингийн аргачлалаар үзүүлэх чадавхитай болгосон. Энэхүү 2 өдрийн сургалт арга хэмжээ дараах үндсэн модулийг хамарсан, үүнд: менторинг, ментор, ментигийн талаар ойлголт; менторингийн хэрэгцээ шаардлага; менторингийн харилцааны үндсэн шалгуур; менторингийн харилцааны богино болон урт хугацааны үр дүн болон түүнийг хэрхэн тайлагнах тус тус багтсан. Цаашид эдгээр ментор, менторингийн зохицуулагч нарыг төслөөс шалгарсан гарааны бизнес эрхлэгчидтэй холбож улмаар залуучуудад менторингийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм.

No Comment

Comments are closed.