Гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөр-2_2017.05.16-2017.06.21

Огноо: 2017 оны 5 сарын 16-наас 6 сарын 21-н хүртэл (5 долоо хоног)

Байршил: Улаанбаатар хот болон онлайн сургалт

Оролцогчид: 22 хүн (6 эмэгтэй, 16 эрэгтэй)

Зорилго: Сонгогдсон гарааны бизнесийн багуудад таван долоо хоногийн хугацаанд дэмжлэг, чиглүүлэг өгөх замаар тэдний чадавхийг бэхжүүлэх, анхны бизнесийн санааг нь илүү тогтвортой бизнес төсөл болгож хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

Хамрах хүрээ: Хурдасгуур хөтөлбөрийг Стартап Монгол ТББ-тай хамтран Өмнөговь, Завхан, Ховд, Говь-Алтай аймагт зохион байгуулсан питч арга хэмжээнд амжилттай оролцсон долоон багийг хамруулан зохион байгуулсан. Багц сургалтыг нийт зургаан үндсэн багш, менторын тусламжтай хэрэгжүүлсэн.

Үр дүн: Оролцогч багийн гишүүд дараах чиглэлээр мэдлэг, чадавхиа бэхжүүлсэн: хэрэглэгчийн сегмент сонгох; хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг судлах; хэрэглэгчдэд үнэ цэнийг санал болгох; төслөө хөрөнгө оруулагч нарт хэрхэн танилцуулах; бүтээгдэхүүний энгийн загвар гэж юу болох, түүнийг эцсийн бүтээгдэхүүн гаргахаас өмнө хэрхэн турших; бүтээгдэхүүнээ сайжруулахад загварчлах сэтгэлгээг хэрхэн үр дүнтэй ашиглах; санхүүгийн төлөвлөлт хийх; бизнесийн орлого, зарлагыг оновчтой тооцоолох аргачлал. Сургалтын үеэр олж авсан онолын мэдлэгээ оролцогчид бизнесийн дэлгэрэнгүй загвар гаргах, бизнесээ хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын нарийвчилсан тооцоолол хийх, өөрийн лого, танилцуулга бэлтгэх зэрэг дадлагын ажилд амжилттай ашигласан. Долоон багийн гурав нь өөрийн менторуудаа сонгож, харилцаагаа тогтоогоод байна.

No Comment

Comments are closed.