Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөр_Өмнөговь_2017.05.19-21

Огноо: 2017.05.19-21
Байршил: Өмнөговь
Оролцогчид: 59 хүн
(Эрэгтэй/Эмэгтэй) (34 эр, 25 эм)

Зорилго: Аймаг болон дүүргийн хэмжээнд гарааны бизнесийг хөгжүүлэх, орон нутагт гарааны бизнесийн эко системийг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг бий болгох, дэмжих, орон нутгийн залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг, чадвартай болгох.

Питч буюу бизнес санаа гаргах, бизнес санаагаа хөгжүүлж төсөл боловсруулах энэхүү арга хэмжээ нь нийт 54 цагийн хөтөлбөр бүхий 3 өдрийн турш үргэлжилдэг бөгөөд үүнд гарааны бизнесийн чадварлаг багуудыг бий болгох, шилдэг санаанууд төрүүлэх, улмаар бизнесийн төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө босгох, компани байгуулах төсөл боловсруулах зэрэг үйл явц багтдаг. Питч арга хэмжээ тус бүрийн хураангуйг дараах хэсэгт оруулав.

Оролцогчид нийт 35 бизнес санааг танилцуулсанаас 10 шинэлэг санааг сонгон шалгаруулсан. Тэдгээр санаан дээр суурилан багууд бүрдсэн бөгөөд менторуудын тусламжтайгаар залуучууд өөрсдийн бизнесийн санааг илүү боловсронгуй болгох дараагийн шатны арга хэмжээнд хамрагдсан. Улмаар питч арга хэмжээний төгсгөлд дараах багууд өөрсдийн боловсруулсан шилдэг, шинэлэг бизнесийн санаагаараа тэргүүний гурван байранд шалгарсан:

НЭГДҮГЭЭР БАЙР: “Сүүн цацал” баг: “Ингэний сүүн чихэр болон сүү сүүн бүтэгдэхүүн үйлдвэрлэх” төсөл

ХОЁРДУГААР БАЙР:“Эгозавр” баг: “Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх тоглоом” төсөл

ГУРАВДУГААР БАЙР:“Гайхамшигт сонголт” баг: “Үнэт чулууг экспортод эцсийн бүтэгдэхүүн болгон гаргах” төсөл

Нэгдүгээр байранд шалгарсан баг дараачийн шатны хурдасгуур сургалтын хөтөлбөрт хамрагдаж, улмаар өөрсдийн бизнес санааг сайжруулах юм. Тус сургалтыг амжилттай дүүргэснээр төслөөс гарааны бизнес дэмжих санхүүжилтийг авах болно. Хоёр, гуравдугаар байранд орсон багууд болон нэмэлтээр шалгарсан хоёр баг буюу нийт дөрвөн багийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан) санхүүгийн дэмжлэг авах эрхийн бичгээр шагнасан.

 

No Comment

Comments are closed.