“ХЗЗ-д нэвтэрч нэгдэхэд ажил хайгч залуучуудад бүлгийн зөвлөгөө” сургалт семинар_2017.05.22-24

Огноо: 2017.05.22-24

Байршил: Улаанбаатар

Оролцогчид: 14 хүн (11 эмэгтэй, 3 эрэгтэй)

Зорилго: Хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч нэгдэхэд ажил хайгч залуу хүнд дэмжлэг үзүүлэх ажил мэргэжлийн боловсролын модульд суурилсан бүлгийн сургалтын үзэл баримтлал, үндсэн зарчмыг тодорхойлох.

Хамрах хүрээ: Сургалт семинарыг нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн ХХҮХ-ийн Хөдөлмөрийн алба, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтэс, Баянхонгор аймгийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох загвар төв, Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Хан-Уул дүүргийн Ирмүүн төгс сургалтын төв, УБ хотын Техник, технологийн дээд сургуулийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан.

Үр дүн: Сургалт семинарын үр дүнд оролцогчид төслийн олон улсын богино хугацааны зөвлөх Константин Пиржоль-той хамтран хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч нэгдэхэд ажил хайгч залуу хүнд дэмжлэг үзүүлэх бүлгийн сургалтын загвар төлөвлөгөөг боловсруулсан. Сургалт семинарыг оролцооны аргаар зохион байгуулсан тул оролцогчид дараах сэдвээр өөрсдийн санал бодол, туршлагаа солилцож ажилласан, үүнд: ажил хайгч залуучуудын онцлог хэв шинж;  ажил мэргэжлийн боловсролын модульд суурилсан бүлгийн сургалтын үзэл баримтлалын олон улсын туршлага;  хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч нэгдэхэд ажил хайгч залуучуудад дэмжлэг болох модульд суурилсан сургалтын ерөнхий хөтөлбөрийг боловсруулах тус тус багтсан.

Сургалтаас гарсан үр дүнд суурилан төслийн олон улсын богино хугацааны зөвлөх модульд суурилсан бүлгийн сургалтын чиглэлээр дотоодын болон олон улсын туршлагыг хослуулан, сургалтын дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргахад хэрэглэх удирдамжийг боловсруулах болно. Энэхүү бүлгийн сургалт нь долоо хоногт 2-оос 3 хоног, хагас өдрөөр нийт дөрвөн долоо хоног үргэлжлэх хөтөлбөртэй байхаар тогтсон. Ажил хайгч залуучууд энэхүү бүлгийн сургалтанд хамрагдсанаар өөрөө өөртөө илүү итгэлтэй болж, хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлэх юм.

No Comment

Comments are closed.